nice.anime
2014-05-27
Бөртэ хатны товч түүх

Ангилал: Монгол хатад

Бөртэ хатны товч түүх

Бөртэ хатан нь 1161 онд Хонгирад аймгийн Дайсэцэн гийн ганц охин болж төржээ.1171 онд  Есүхэй баатар Тэмүжин г  дагуулан Хонгирад аймаг луу   бэр гуйхаар явжээ тэгтэл замд үзэгслэн төгөлдөр ухаан саруул үг хэл хурц охин тааралдан өөрийн гэрт аваачихад  Дайсэцэн урд шөнө би цагаан шонхор шувуу нар,сарыг атган гэрийн тооноор авчирж байна гэж зүүдэлсэн тэр шонхрын авчирсан зүйл бол та 2 бөлгөө хэмээжээ.Есүхэй болон Тэмүжин  Дай сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйхад, Дай сэцэн өгүүлрүүн:Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул, охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ» хэмээн зөвшөөрчээ.Танай хүү нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү байна гээд бага балчир Тэмүжин г үлдээн Дайсэцэнд хандан манай хүү нохойноос их цочимхой болохоор бүү цочоогоорой гээд морджээ.Төд удалгүй Есүхэй Татааруудад  хорлогдон нас нөхцөн г  дуулан Тэмүжин нутаг буцжээ.   1178 онд Дайсэцнийхнийг Хэрлэн голын Цэгцэр гэдэг газар нутаглан сууж байхад Тэмүжин дүү Бэлгүтэй гээ дагуулан очоод Бөртэ Үжинтэй хуримын ёсоо гүйцэтгэжээ .11 83 оны хавар залуу Тэмүжин эцгийн эртний анд Торил  ханд хар булган тахаа өргөн барихаар явжээ.Тэрийг мэдсэн эртний өшөөт татаар ууд гурван Мэргэдэд очин танай бэр болох байсан Чилээдү гийн шинэхэн эхнэр  Өлүн г  Есүхэй булаан авсан бус уу?гэж хэлэн 3 мэргэд тэр дариуд хиад  аймаг луу довтолжээ.Тэр довтолгоонд дөнгөж сэхээд байсан хиад аймаг маш их хэмжээний хохирол амсан дээр нь шинэхэн хатан Бөртэ булаагдсан юм.Гурван мэргэд нутагтаа буцан ирээд олзолж авсан юмаа хуваан найр наадам хийн Тэмүжин гийн эхнэр Бөртэ ийг Чилэдүгийн дүү Чил гэрт өгжээ.  Тэмүжин Трилд очин хар булган тахаа өгөн Бөртэг буцаан давахад тусал хийг гуйхад одоо цагт агт туранхай хүн хүч дор байна эрэх намарийн шар усны үерийг өнгөрөөн  гэнэдүүлэн  давт толий Тэмүжин хүү минэ   анд найз Жамух даа хэл хүргэ гэжээ.Мэргэдийн хүрээнд 8 сар байсны эцэст Хэрээд,Хиад,Жадраан   хийлсэн 5 түмэн цэрэг ялж тулгар гэдэстэй болсон Бөртэйг  буцаан авсан юм.Бөртэ хиадийн хүрээнд ирээд төд удалгүй нярайлжээ. Тэмүжин болон Бөртэ ийн дундаас нийт 9 хүүхэд мэндэлсэн юм.Ууган хүү Зүчи,Цагаадай,Өгөөдөй,Түлүй гэсэн 4 хөвгүүн Хочин бэхэ, Цэцээхэн, Алаха бэхэ, Тэмүгэ, Алалтун бэхэ гэсэн 5 охин төрүүлж өсгөсөн юм.Мэгэдтэй байлдсан цагаас хойш Тэмүжин,Жамух нар хамт нутаглаж байтал Жамух
Тэмүжин андаа Ууланд шахаж бууя
Адуучинд гэр болтугай
Голд шахан бууя
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай
гэж хэлээд салан нүүхэд Тэмүүжин тэр үгийг үл ойлган ээж Бөртэ нард хэлэв.Жамуха анд угийн уйддаг гэдэг бөлгөө. Эдүгээ биднээс уйдах цаг нь болсон буй заа. Саяын Жамуха андын хэлсэн үг бидэнд зориулсан үг байхаа, бид бүү бууя, явсан чигээрээ шууд явж Жамухаас салж шөнө турш явъя» гэжээ. Тэгэхэд Тэмүжин Бөртэ Үжиний саналыг авч, Жамухаас салж хувь хувиа хөөсөн байна. Урваа хөрвөмтгий хүнтэй эвлүүлж, найзлаж нөхөрлөснөөс эртхэн шиг салж хувь хувиа хөөх нь дээр гэж Бөртэ Үжин зөвлөсөн нь оновчтой болсныг хожмын хэрэг явдап харуулж өгсөн юм.1203 онд Тэмүжин эртний дайсан татааруудтай байлдан эзэлж тэр дундаас үзэгслэн төгөлдөр эгч дүүс болох Эсүй Эс үгэн нарийг бага хатан болгон авжээ.Тэмүүжин буцах замдаа шаналан байхад Мухлайг Бөртэ лүү явуулжээ.
Бөртэ Үжин Чингис хааны энэ явдлыг сонсоод уурласангүй мөртөө эргээд хаан эзэн олон эхнэр авдаг хуучин заншлыг баримталж:

«Хаан эзний минь хүчин буй за
Нармай Монголын дур буюу
Эзэн богдын минь хүчин буй за
Эд бүгдийн дур буюу
Эрэг мөрөнд
Хун галуу олон гэнэм
Эрхийгээ чинэтэл намнахаа
Эзэн минь мэднэм зэ
Энэ их улсад
Эмс охид олон гэнэм
Эрж явахаа
Эзэн минь өөрөө мэднэм зээ
Хулст нууранд
Хун галуу олон гэнэм
Хуруугаа чинэтэл намнахаа
Эзэн минь мэднэм зээ
Хотол их улсад
Охид эмс олон гэнэм
Хутагт эзэн минь эрж явахаа
Өөрөө мэднэм зээ
Эрхий мэргэн
Эргэ нугас хоёрыг хамт харвана гэнэ
Эр хүн дурлавал
Эгч дүү хоёрыг авна гэнэ
Эмнэг морь тэр дээрээ
Эмээл тохтугай гэмүү '
Илүүд муу буюу
Дутууд сайн буюу
Дээлний давхар үл дааруулнам
Дээсний гурамсан үл тасрам гэлээ
хэмээжээ.
1206 онд ИХ МОНГОЛ улсаа байгуулан Бөртэ д улсийн их хатан бурууг шүүж ямар нэгэн зүйлд өөрийн санаа бодлоо илэрхийлэх дархан өгжээ.Ийнхүү Бөртэ хатан Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байв.Монгол улсын тавдугаар үеийн их хаан Хубилай 1265 онд Бөртэ Үжин хатанд «богдын түшээ, гэгээн явдалт хатан» цолыг нэхэмжлэн өргөмжилсөн билээ.Мөн олон эрдэмтэд «Бөртэ хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөгч, төрийн түшээ мөн» хэмээн үнэлсэн нь байдаг болой.

Comments


Бичлэг: 4 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн


sadfgdsag

Сүүлийн бичлэгүүд

. Мандухай сэцэн хатан
. Өэлүн үжин
. Сорхагтани Бэхи
. Бөртэ хатны товч түүх
. Хулан хатан
. Ану хатан кино
. Монголын Их Хатдын Нууц Товчоо - Удиртгал
. Монгол төрийн нууцыг түүчээлсэн далд үйлстнүүд
. Чингис хааны чадварлаг охид
. Хайду хааны эрэлхэг гүнж
. Хулан хатан
. Ану хатан
. Хубилай хааны усан флотыг далайд живүүлсэн нь
. Монгол кино
. Хаад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© nice.anime




:-)
 
xaax