nice.anime
2014-05-20
Ану хатан
013 оны 2-р сарын 07 өдөр 14 цаг 19 минут

Галдан бошигт хааны Ану хатан нь Зуун модны тулалдаанд эрсэдсэн тухай Энх-Амгалан хааны бодлогын бичиг болон ойрадын түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэтэл зарим хүн Ану хатныг манж гүнж байсан хэмээн андуурдаг нь хоёр шалтгаантай ажээ.


Түшээт хан Чахундоржийн ач Дондовдорж ноёнд Энх-Амгалан хаан зургадугаар охин Хичээнгүй Амарлингуй гүнжээ өгч эфү цол шагнажээ. Хичээнгүй Амарлингуй гүнж Монгол нутагт бэрлэн ирээд усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр монгол хэл соёлд  суралцан өргөн олны хайрыг татжээ. Хожим 1740 онд Амарлингуй гүнж насан эцэслэхдээ “Би монгол хүний гэргий  болж  нэгэнт  монгол хүн болсон учраас    шарилыг минь Халх нутагт  онголоорой” хэмээн гэрээсэлсэн гэдэг.

Монгол ёс заншдыг даган, цус нь өөр ч сэтгэл зүрх нь Монголыг  хайрладаг байсан Хичээнгүй Амарлингуй гүнжийн шарилыг бунхалж, Гүнжийн сүм хэмээх тахилын дуган байгуулсны туурь нь одоо Тэрэлж орчимд байдаг. Мөн Хятадын “Энх-Амгалангийн төр” олон ангит кинонд Галдан бошигт хааны хамгийн хайртай хатан нь Энх-Амгалан хааны гүнж байсан мэтээр үзүүлсэн зэргээс үүдэн Ану хатныг Энх-Амгалан хааны охин, манж хүн байсан гэсэн андуурал үүсчээ.


Ану хатан бол Хавт Хасарын удмын хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин, эсвэл ач охин байсныг  гадаад дотоодын эрдэмтэн судлаачид  түүхэн эх  сурвалжаар нь хэдийн тогтоосон байдаг ажээ.


Comments


Бичлэг: 12 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн


sadfgdsag

Сүүлийн бичлэгүүд

. Мандухай сэцэн хатан
. Өэлүн үжин
. Сорхагтани Бэхи
. Бөртэ хатны товч түүх
. Хулан хатан
. Ану хатан кино
. Монголын Их Хатдын Нууц Товчоо - Удиртгал
. Монгол төрийн нууцыг түүчээлсэн далд үйлстнүүд
. Чингис хааны чадварлаг охид
. Хайду хааны эрэлхэг гүнж
. Хулан хатан
. Ану хатан
. Хубилай хааны усан флотыг далайд живүүлсэн нь
. Монгол кино
. Хаад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© nice.anime




:-)
 
xaax